Эрүүл мэндийн салбарын 2017 оны эхний хоёр сарын тоон үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотод өнгөрсөн хоёрдугаар сард ХДХВ, ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 229 болсон талаар мэдээллээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгсөд энэ хоёрдугаар сард 2877 болж, өмнөх оны мөн үеэс 3514-өөр буурсан байна. Үүнд, улаанбурханаар өвчлөгсөд 3437, вируст хепатитаар өвчлөгчид 17, гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 87, сүрьеэгээр өвчлөгчид 75-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт