ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Англи хэлний дуудлага сайжруулах дуунууд

    Гадаад хэлээ сайжруулахын тулд дуу сонсох нь эхэндээ тийм ч амар байхгүй байж мэдэх ч хэл сурах үр дүнтэй төдийгүй маш зугаатай аргуудын нэг юм. Үүний тулд ердөө хэдхэн дүрмийг дарааллын дагуу мөрдөхөд л хангалттай.

    Эхлээд дууны ерөнхий утга санааг ойлгоно. Үүний тулд бага зэрэг дүрмийн мэдлэг хэрэгтэй. Харин дараа  нь мэдэхгүй үгнүүдээ орчуулж, дууныхаа үгийг цээжилж дуулаарай.

    Bruno Mars- The Way You Are

    Англи хэл анхлан сурч байгаа хүнд “ing” үсгийн нийлэмжийг хэлэх тийм ч амар биш. “ing”, “p”, “air” нийлэмжийг хэрхэн хэрэглэгддэгийг дуртай дууныхаа үгнээс мэдэж авч болно.

    Avril Lavigne- When you’re gone

    Гийгүүлэгчийн өмнө орсон болон эгшигтэй хосолсон “o” авиаг хэрхэн зөв дуудахыг энэ дуунаас сураарай. Хэлэхэд хэцүү “th”, “w” нийлэмжүүд олон давтагдана.

    Adele-One and Only

    “ch”, “c” авианы ялгаа, үгийн төгсгөлд орсон “y” эгшгийг хэрхэн зөв дуудахыг сураарай.

    Beyonce-Halo

    “u” үсгийн олон төрлийн дуудлагыг энэ дуунаас мэдэж аваарай. Жишээлбэл, “put”, “built” үгэнд “u” үсгийг хоёр өөр төрлөөр дуудаж байна.

    Christina Aguilera- Beautiful

    “o”, “oo” эгшиг, “ng” болон “w” үсгийн дуудлага, “o” үсэг “w” үсгийн өмнө болон хойно хэрхэн ялгаатай дуудагддагийг суралцаарай.

    Coldplay- The Speed of Sound

    Энэ гайхалтай дууны үгэнд “i” үсэг олон өөр дуудлагаар дуудагдана. Түүнчлэн “s”, “z” үсгийн дуудлагын ялгааг хараарай. “get in”, “of mine” үгийн хэсэгт хэрхэн өргөлт авч байгааг анзаарах хэрэгтэй.

    ABBA- I have a dream

    Англи хэлний хэцүү хэллэгийн нэг “th” нийлэмжийг зөв дуудахад тусална. Түүнчлэн “th” болон “s” дуудлагын ялгааг ойлгож авахаас гадна, “ea”,  “ng” нийлэмжийг зөв дуудахад энэ дуу туслах болно.

    Boston-More Than a Feeling

    “o”, “a” эгшиг үгийн эхэнд болон дунд, богино, урт эгшиг нь хэрхэн ялгаатай дуудагддагийг сураарай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй