ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Солонгост Монгол сургууль нээгдлээ

    “Mongolian Weekend School” сургуулийг “Сөүл глобал төв”-д нээсэн байна. Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын ГХЯ, Сөүл хотын захиргааны газар, хэлтсийн удирдлагууд болон Солонгос дахь Монгол иргэдийн холбоод, “Mongolian Weekend School” сургуулийн багш, эцэг, эхчүүд зэрэг 150 гаруй хүн оролцов. Сургуулийг нээж Элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Ким Чан Бом нар баяр хүргэж үг хэлэв. Элчин сайд Б.Ганболд хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд төрөлх хэлээ эзэмших, түүх соёлоосоо суралцах боломжийг нээх үүднээс Сөүл хотод амралтын өдрүүдэд ажилладаг монгол сургууль байгуулах саналыг Сөүл хотын дарга Пак Вон Сүн-д тавьсан бөгөөд Сөүл хотын захиргаанаас хичээллэх анги танхимаар хангаж өгснөөр энэ санаачилга ажил хэрэг болж, “Mongolian Weekend School” сургууль байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй