Олон улсын олимпийн хорооноос өчигдөр Олон улсын олимпийн хорооны комиссуудын шинэ бүрэлдэхүүнийг зарлахад ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчин комиссын гишүүнээр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн Жүгдэрийн Отгонцагааныг томилов. Ингэснээр Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүн болж байна.
Тэрбээр МҮОХ-ны гадаад харилцааны референт, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа юм. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт