ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    С.Бямбын ”Хэвтрийн хүн” кино зохиол олон улсын кино наадамд шалгарчээ

    Дэлгэцийн томоохон бүтээлүүдэд зураглаач, найруулагч, продюсероор ажиллаж байсан Сахьяагийн Бямбын “Хэвтрийн хүн” кино төсөл Канны олон улсын кино наадамд шалгарчээ. Нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл уг наадамд шалгарсан бөгөөд Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур улсын найруулагчид багтжээ.

    Тэрбээр зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бүтээлээс сэдэвлэн, Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэйгээр кино төслөө бичиж байгаа бөгөөд киноны гүйцэтгэлийг Монголын “Гуру медиа”, “Prime pictures” компаниуд хамтран бүтээх аж.

    С.Бямбын оролцон бүтээсэн "Нохой орон", "Монголын дуу", "Алаг үрс", "Хадаг" зэрэг бүтээлүүд нь Венец, Канн, Амстердам, Торонто, Нион, Ямагата зэрэг олон улсын кино наадмуудад амжилттай оролцож, хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртэж, Францын ARTE, Японы NHK зэрэг сувгуудаар гарч байсан удаатай билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй