Өвлийн усанд сэлэлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 5-нд Эстони Улсын Таллинн хотноо болж өнгөрлөө. VI дахь цуврал тэмцээнд 19 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс ОУХМ Ш.Даваадорж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр энэ удаа 25 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд оролцсон юм. Өдгөө 48 настай Ш.Даваадорж энэ оны эхээр БНХАУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн билээ.
Монголын усанд сэлэлтийн спортод өндөр амжилт үзүүлж, ахмадын ангилалаас анхны олон улсын медалийг эх орондоо авч ирсэн тэрээр цаашид ч эх орноо төлөөлөн олон тэмцээнд оролцох зорилго тавьжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт