Дөрвөн настай Тува охин найман километрийн зайд орших хөршийндөө мэдээ дуулгахаар чоно ихтэй Сибирийн тайгыгг туулжээ. Түүнийг Саглана Салчак гэдэг бөгөөд өвөө, эмээтэйгээ Тувагийн нийслэл Кызыл хотоос 250 км зайнд, Монголын хилийн ойролцоо ганц гэрээрээ амьдардаг ажээ.
Нэгэн өглөө эмээ нь нас барсан байсан бөгөөд хараагүй өвөө нь түүнийг хамгийн ойр байдаг, хиймэл дагуулын холбоотой айлд хүрч энэхүү эмгэнэлт мэдээг дамжуулуулахаар явуулжээ. Охин -24 хэмийн хүйтэнд голын мөсийг даган гурван цаг алхаж, найман км зайд байх айлд хүрсэн байна. Хүмүүс түүнийг чононд бариулалгүй хол замыг туулж ирсэнд ихээхэн гайхаж, бас баярлаж байгаа аж. Мэдээлэл авсан эмч нар охины гэрт очиход эмээ нь зүрхний шигдээсээр өнгөрсөн байсан гэнэ. Саглана охины бие нь хэвийн байгаа хэдий ч эмнэлэгт хүргэжээ. Зоригт охиныг эргэхээр орон нутгийн удирдлагууд ээлж дараалан ирцгээсэн байна. Охины амьдардаг газар нь Сибирийн хамгийн алслагдсан, нууцлаг түүхэн дурсгал болох Бор Бажийн хэрэмтэй ойр байдаг юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт