ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    6S дээр л “SELFIE FLASH”-ийг хэрхэн өөрийн IPHONE-доо авах вэ?

    Зарим хүмүүст гайхалтай сэлфи хийх нь маш чухал хэрэгцээ болсон. Харин “Selfie Flash” буюу “Сэлфи гэрэлтүүлэгч” байхгүйгээс болоод харанхуй, гэрэл муутай үед дарсан сэлфи амжилтгүй болдог. Тэгвэл iPhone 6S болон iPhone 6S Plus дээр л байдаг “Selfie Falsh”-ийг хэрхэн өөрийн утсан дээрээ татахыг зөвлөе. Нүүрний камерын гэрэл цацруулагч нь 6-аас өмнөх iPhone-уудад байдаггүй тул энэ зөвлөгөө танд таалагдана гэж найдаж байна.


    Алхам 1. “App Store”-луу ороод “Front flash: selfie camera” гэж хайна. Гарч ирсэн илэрцүүдээс цэнхэр өнгийн таних тэмдэгтэй, “Take Selfies Free-With Front Flash in Low Light” гэсэн дараах апп-ийг татаж авна.


    Алхам 2. Энэхүү апп нь iPhone 6S болон iPhone 6S Plus дээрх нүүрний камерны гэрэл цацруулагчийг орлон ажилладаг юм. Апп-ийг нээхэд баруун дээд буланд цаг тохируулагч гарч ирнэ. Та 3 секундээс эхлэн хэзээ автоматаар сэлфи дарах хугацааг тохируулна.
    Жич: Апп-ийг зөвхөн интернэттэй үед ашиглах боломжтой. Мөн тус апп нь хамгийн эрэлттэй байдаг тул хэд хэдэн сурталчилгааны баннер гарч ирэхийг анхаарна уу. Та сурталчилгааг хүлээн авч эсвэл алгасч болно.


    Алхам 3.
    Сэлфи хийх хугацаа тохируулсны дараа утасны дэлгэц дээр нүүрний камерын гэрэл цацруулагчийн тэмдэг гарч ирнэ. Гэрэл цацруулах хүч нь таны дэлгэцийн гэрлийн тохируулгаас хамаардагийг анхаарна уу. Тиймээс та харанхуйд хийх сэлфигээ сайн гэрэлтүүлэхийг хүсвэл дэлгэцийн гэрлээ maximum дээр нь тавиарай.


    Алхам 4. Одоо сэлфигээ хийнэ. “Selfie Flash” татаагүй болон татсан үеийг харьцуулсан сэлфиг та харж байна.
    Мэдээж энэхүү апп нь “Apple”-ийн хамгийн сүүлийн үеийн утасны “Selfie Falsh” технологийг бүрэн дүүрэн орлож чадахгүй. Гэвч таны харанхуйн сэлфиг пад хар байлгахгүй.


    эх сурвалж: iphone-center
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй