Эрүүл гэр бүл нь цэвэр байж хэвшсэн байх хэрэгтэй. Гэрийн дотор ба гадаа үргэлж цэвэрхэн байгаа эсэхийг хянаж бай.
Шалаа тогтмол угааж бай. Хальтаргаанаас урьдчилан сэргийлж үргэлж хуурай байлга.Гал тогооны өрөө бол гэрийн хамгийн чухал өрөө. Үргэлж эмх цэгцтэй, цэвэр, нямбай бай. Гал тогооны угаалтуурт шороотой зүйлийг угаахыг хориглох хэрэгтэй. Энэ нь угаалтуурын усны хоолойг бөглөх бөгөөд хэрэглэх боломжгүй болгож болно.
Ширээн дээр үлдсэн хоолны бүх хэрэгсэлийг хураагаагүй тохиолдолд бүтээж орхих хэрэгтэй. Энэ нь хоол хүнсийг гадны нянгаас хамгаална.Хоолны ширээг савантай алчуураар цэвэрлэх хэрэгтэй. Ингэснээр үнэр болон толбыг арилгах ба ялаа болон жоом татагдахгүй болно.
Усны савнуудыг (ваар, домбо, шилэн сав) гадна тал болон дотор талыг цэвэрлээд үргэлж таглаатай эсвэл бүтээлттэй байлгах. Ундны усанд зориулан усаа том саванд хадгалдаг тохиолдолд тусгай хутгагчийг хажууд нь тусгайлан байрлуулах тавих хэрэгтэй.
Бие засах өрөө болон ариун цэврийн өрөө цэвэр байх ёстой бөгөөд эдгээр зөв баригдсан байх нь маш чухал.
Бохирын хоолой нь хангалтай том эсэх нь чухал бөгөөд бохирын хоолойны материал нь төмөр эсвэл хатуу зүйлийн аль аль нь байж болно, хангалттай өргөнтэй байх, зөв суулгагдсан байх, бөглөрөхөөс урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй.
Гадаах бие засах газрын газар доорх ухсан нүх хангалттай гүнзгий эсэх нь чухал. Жорлонгийн нүхийг таглах бүрхүүлтэй байлгах хэрэгтэй. Учир нь ялаа, шумуул болон бусад амьтад цуглахаас урьдчилан сэргийлнэ.
Боломжтой бол бие засах газартаа суултуурыг бат бэх суулгаад дөрвөн хана ба тааз хийх хэрэгтэй. Бие засах өрөөний суултуурыг тогтмол сойздож цэвэрлэх хэрэгтэй. Дотор талд нь тогтсон шар толбыг арилгахын тулд цагаан цуу болон хүчлээр цэвэрлэ.
Цементлэсэн шал нь хальтиргаатай байх талтай. Ариун цэврийн өрөөг халтиргаанаас урьдчилан сэргийлэн тогтмол сойздох хэрэгтэй.
Усны сав, шанага болон савангийн савыг цэвэр байлгах, пластик савнууд нь гулгамтгай, хальтирамтгай байдлыг үүсгэдэг. Үүнээс урьдчилан сэргийлж сойздож угаах хэрэгтэй.
Хүндэрснийхээ дараа ариун цэврийн цаас, ус, савангаар цэвэрлэгээ хий. Сонин, хатуу цаас болон бусад том материал нь тасран хоолойг бөглөх бөгөөд үүнээс урьдчилан сэргийлж дээрх зүйлсийг хэрэглэхээс зайлсхий.
Хашаа болон хашааныхаа гадна доторхыг цэвэр бөгөөд хоггүй байлга. Бохир байдал нь эргэн тойронд өвчин үүсгэдэг. Бохир орчин нь нарийн гэдэс, арьс, нүд болон уушигны нянгийн эх үүсвэр болдог. Ялангуяа хашаан дотор тоглодог хүүхдүүдийн дунд. Хашаан доторх хүн болон амьтны бохирыг тэр дор нь цэвэрлэх.
Газрын хогийг шүүрдэхээсээ өмнө хог босож гэр рүү орохоос сэргийлж усаар шүрших хэрэгтэй. Тэжээвэр амьтаныг гэрийн гадаа байлга. Тэднийг тороор эсвэл бусад зүйлээр хаших хэрэгтэй. Тэд хортон шавьж, нохой бөөс, бясаа мэтийн олон нянгуудыг авчирж болно.
Хогийн савыг битүү байлгах нь ялаа болон оготноос хамгаалдаг. Хогийн савны хогийг нохой муур зэрэг амьтад тарааж цацахаас урьдчилан сэргийлж хүнд тагаар тагла.
Эх сурвалжийг эндээс үзнэ үү
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт