ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Танд зориулах өнөөдрийн дуу

    Үүнийг сонсохоор л хөдөө төрөөгүйдээ харамсах юм. Тэнд миний мэдэхгүй маш олон зүйлс байгаа даа. Өглөө босоод үнээгээ саахдаа хүмүүс нь юу боддог бол, хүүхэд балчирууд нь хонь адуундаа мордохдоо юу мэдэрдэг бол? Нутгийн салхи нь юу гэж шивнэдэг бол, нуурын ус нь ямар нууц агуулдаг бол? Хүмүүс нь эвдрээгүй, сэтгэл нь сүү шигээ цагаанаараа гэж би боддог. Дөрвөн хананы дунд хязгаарлагдахгүй хүссэн үедээ гараад л түм буман ододтой ярилцаж болно. Сэтгэл тавгүй үедээ гол дээрээ очоод л гомдоллож болно. Эсвэл моддын чимээг сонсоод, гүнзгий амьсгаа аваад тэднийг дотроо шингээж ч болно. Хаашаа ч харсан сүрлэг өндөр хайрханууд байхад сэтгэл дүүрээд л ирдэг байх даа. Тэнд бүх зүйлс амьтай. Гэтэл энд... эсэргээрээ. Хотын нялзрай гэдгээсээ заримдаа ичих ч шиг..

    Хулан 

    Цэцэгмаа хамт Yang Bang Ean (pianist) - Нэр нь үгүй салхи (A wind with no name)

    Хаврын урин орохдоо
    Хаяа тэлсэн хангай минь
    Намрын сэрүүн унахдаа
    Нойроо хулжаасан хайрхан минь

    Бодлын минь тэнгэр минь
    Хүслийн минь үзүүр минь
    Наяаяа хангай минь 
    Шинаяа хайрхан минь

    Хангай минь
    Хайрхан минь
    Хангай минь

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй