Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.
2016 оны хувьд хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92,885 малчин, үндэсний үйлдвэрт тушаасан 20,599 тн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах санд ирсэн байна.
Тэгвэл, мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд, 22,6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд шилжүүлж эхэллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт