Пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээж шахалтын 97 кг-д алтан медаль хүртэж Монголын пауэрлифтингийн түүхэнд Дэлхийн цомын анхны алтан медалийг авч иржээ. Э.Содномпилжээгийн жинд нийт 15 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрээр 220 кг-ыг шахсанаар түрүүлсэн юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө болсон УАШТ-ий үеэр 227.5 кг-ыг шахаж улсын дээд амжилт тогтоосон билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт