Өндгийг ихэвчлэн түүний хайрцганд нь хадгал
Өндгийг өөрийнх нь хатуу хайрцганд хадгалах хэрэгтэй. Учир нь энэхүү хайрцаг нь өндгийг хагарч гэмтэхээс хамгаалах бөгөөд хөргөгчинд байгаа бусад хүнсний үнэр болон амт нь өндөгний хальсны нүх сүвээр дамжин орохоос сэргийлдэг.
Болсон болон түүхий өндгийг хадгалах бусад аргууд:
- Өндгийг хөргөгчний хаалган талд хадгалж болохгүй. Учир нь хаалга онгойлгох бүрт өндөг нь дулаан агаарт өртөх болно.
- Хэрэглээгүй үлдсэн өндөгний цагаан болон шар уургийг агаар нэвтрэхгүй саванд хийн хөргөгчинд хадгална.
- Болгосон өндгийг хадгалах үед хөргөгчинд бага зэргийн үнэр үүсгэж болно. Энэ нь өндгийг чанах үед үүсдэг хүхэрт устөрөгчийн үнэр юм. Энэхүү үнэр нь хоргүй бөгөөд хэдэн цагийн дараа арилдаг.
Өндөг хадгалах хугацаа:
- Шинэ хальстай өндөг - 3-5 долоо хоног
- Болгосон өндөг - 1 долоо хоног
- Түүхий өндөгний цагаан эсвэл шар - 2-4 өдөр
- Өндгөөр хийсэн зууш - 3-4 хоног
- Хөлдөөсөн өндөг (хольсон ) - 4 сар
Боловсруулах үеийн аюулгүй байдал
Өндөг оролцсон бүтээгдэхүүн бэлтгэх үед дараах энгийн алхмуудыг баримтлах хэрэгтэй.
- Цэвэрлэх-Гараа сайн угаах. Мөн гал тогооны хэрэглэлүүдийг сайн угааж цэвэрлэх. Гарын ариун цэврийг сайн сахих нь хоолны хордлогын тохиолдлыг 50% бууруулдаг.
- Хөргөх, хөлдөөх- хүнсийг даруй хөргөгч, хөлдөөгчид хадгалах. Хүйтэн орчинд ихэнх төрлийн өвчин үүсгэгч нянгийн өсөлт зогсдог.
- Тусгаарлах- дамжин бохирдлоос сэргийлэх. Хүнсийг бэлтгэх болон хадгалах үед түүхий мах, шувуу, далайн хүнс болон тэдгээрийн шүүс хүрэхээс хамгаалан тусад нь хадгалах
- Боловсруулах-мах, шувуу болон өндгийг тохиромжтой хэмд гүйцэд болгох
Өндөг бэлтгэх болон хэрэглэх үед дагах энгийн зөвлөмж:
- Өндөг болон өндгөөр бэлтгэсэн хүнсийг боловсруулсны дараа шууд хэрэглэх.Эсвэл хөлдөөгчинд хадгалаад 2-4 өдрийн дотор хэрэглэх
- Үзвэр үйлчилгээний үед өндгөн зуушаар 2-4 цагийн дотор үйлчлэх. Хүйтэн өндгөн зууш болон уух зүйлсийг хүйтэн мөсөн дотор байлгах
- Цуурсан болон тасалгааны хэмд 2-оос илүү цаг хадгалсан өндөг хэрэглэхгүй байх
Өндгөөр дамжин салмонеллын халдвар авахгүй байхын тулд дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй
- 4°C-д хөргөгчинд хадгалах. Мөн зөвхөн ийм нөхцөлд хадгалж буй газраас өндгийг худалдан авах
- Цуурсан өндөг хэрэглэхгүй байх
- Өндөгний шар болон цагааныг гүйцэт болтол боловсруулах. Өндгөн зууш болон хоолны дотоод гүний хэм 71°C хүрсэн байх ёстой
Эх сурвалж: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба