ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагаан сар ба Нарантуул захын нэг өдөр

    Сэтгүүлч Ё. Чанцалдулам - HiUB.mn -

    Монголчуудын үндэсний баяр цагаан сар хаяанд иржээ.  Монгол дээлийг ахмад настан, азай буурлууд л өмсдөг гэсэн түгээмэл ойлголт одоо үгүй болж, бүх насныхан үндэснийхээ хувцсыг чухалчлах болжээ. Сарг шинийн гоёл  дээл, малгай, бүс, гутлын үнэ ханшийг сонирхохоор  “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо. 

    "Нарантуул" худалдааны төвд дээлний үнэ 100 000₮-1 800 000₮ хооронд  үнэтэй байна. Манай залуучууд жил ирэх тусам үндэсний хувцсаа өмсөх нь  элбэг болсон. Мөн хос дээл их эрэлттэй байгааг "Наран туул" худалдааны төвийн худалдагч хэлж байсан юм .

    Хөөргийг 30 000₮-500 000 төгрөгөөр худалдаалж байна. 

    Харин эмэгтэй булган малгай 120 000₮-150 000₮, буудаг булган малгай 280 000₮-350 000₮, дөрвөн талтай Монгол загвартай нь 180 000₮-250 000₮ үнэтэй байна.

    Монгол гутлын хувьд 150 000₮-450 000₮, гараар шивж оёсон сайн гутлууд нь нэгээс зургаан сая  төгрөгний  үнэтэй байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй