Жирэмсний үед зөв хооллож, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэвэл ургийн хэвийн өсөлтийг хангах, эх ургийн хүндрэлээс чухал ач холбогдолтой байдаг байна. Жирэмсэн эх өдөрт 7 удаа хооллох нь зүйтэй гэж эмч нар үздэг. Тэгвэл жирэмсэн ээжүүд маань хэрэгцээт амин дэмээ ямар ямар хүнснээс авах боломжтойг харуулъя.
Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдэнд эрдэст чанар маш өндөр. Жирэмсний эхний гурван сар, хожуу хордлогонд тун сайн. Учир нь жирэмсний хордлого эхийг ядарсан үед ихээр илэрдэг тул төрөх хүртэлх хугацаанд хэрэглэснээр алдагдсан эрч хүч, дархлааг сайжруулж, дэмжиж өгдөг давуу талтай. Мэдээж одооны нөхцөл байдалд эдгээр жимс олдохгүй нь тун харамсалтай.
Өндөг бол харьцангуй бага калорийн агууламжтай тул хэрэгцээт уургийг биед хуримтлуулдаг. Өндгөнд төмрийн агууламж их тул урагт ямар нэгэн сэтгэц, мэдрэлийн гажиг үүсэхээс урдчилан сэргийлдэг сайн талтай.
Дунджаар цэвэр тараг өдөрт хоёр удаа хэрэглэснээр ургийн өсөлтийг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Бүсгүй та жирэмсэн биш байсан ч хэрэглэвэл үс, хумс, шүдний ургалт, эрүүл байдлыг хамгаалдаг. Тараг болон цагаан идээнд кальцийн агууламж их тул хүүхдийн өсөлтийг дэмжихээс гадна ясны эрүүл байдлыг авчирдаг.
Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг. Мөн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бууцайн уургийн агууламж махтай ижил байдаг тул хэрэгцээт амин дэмийг өгдөг талтай.
Цусан дахь сахрын хэмжээ ихсэх, хэт таргалалт, зүрх судасны өвчинг анагаахад чухал нөлөөтэй. Эмэгтэй хүн бүр өдөрт омега-3 буюу загасны тосын бэлдмэл хэрэглэснээр залуужаад зогсохгүй үс, хумс эрүүл байхаас гадна арьс толигор сайхан харагдах болно. Урагт хэрэгтэй тосны хэрэгцээг хүргэх болно.
Гадил нь эмэгтэйчүүдийн эмзэг эрхтний тэнцвэрийг хангахад маш чухал нөлөөтэйгээс гадна өдөрт нэг ширхэг гадил идэхэд умайн хүзүү болон саван дахь тэнцвэрт байдлыг маш сайн хадгалж өгч, хожим жирэмсэн болоход хүндрэлгүй төрөхөд нөлөөлдөг байна.
Хэрэв загас болон Омега-3 идэж чаддаггүй бол самар идэхийг зөвлөж байна. Учир нь эдгээр хүнсэнд амин дэм ихээр агуулагддаг. Ургийн тархины өсөлтийг дэмжиж, ухаалаг иргэн нэгээр нэмэгдэх болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт