Хумсны будаг сонгохдоо дараах дөрвөн зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Учир нь хумс амьсгалдаг учраас та яаж арчилж, ямар бүтээгдэхүүн хэрэглэснээс хумс тань эрүүл байх эсэх шалтгаална гэдгийг хэзээ ч бүү март.
Гадаа ил талбайд худалдаалж байгаа хумсны будгийг авахгүй байх хэрэгтэй. Учир нь нар салхи, агаарын хэм гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг.
Хумсны будаг гэх зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг тавьсан байдаг бөгөөд 2-3 жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан буюу хэтэрсэн хумсны будагны чанарт мэдээж өөрчлөлт орно. Ихэвчлэн европын орнууд өдөр-сар-он гэсэн дараалалтай байдаг бол азийн орнууд он-сар- өдөр гэсэн дараалалтай байдаг.
Зарим хумсны будган дээр Made in Korea гэдэг ч юм уу Made in Japan гэж бичэхгүйгээр international bar code буюу олон улсын барааны зураасан кодыг тавьсан байдаг тул энэ кодыг анхаарч аваарай.
Манай улсын барааны код 865
АНУ, Канад- 000~139
Франц- 300~379
Болгар-380
Герман-400~440
Орос- 460 ~ 469
Япон- 490~ 495
Англи- 500~509
Хятад- 690~ 695
Израли-729
Аргентин- 779
Итали -800~ 839
Чех-859
Солонгос-880
Энэтхэг-890
Вьетнам-893
Сонин сонсогдож магадгүй л дээ. Чанар муутай хумсны будагны үнэр их хурц байдаг. Үнэр нь сул байх тусмаа чанар нь сайн байдаг.
Хумсаа хэрхэн зөв будах вэ?
Хумс будахад 3 дараалал байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт