7 хоногт 5 кг хаяхыг хүсэж байна уу?
Энэ дэглэм нь тараг болон жимсэнд ихээр дурлагсддад яг тохиорно. Тийм хүмүүсд бол баримтлахад их хөнгөхөн бөгөөд 4-5 кг хялбархан хаяна. Дэглэмд идэх гол жимс бол ананас, киви, алим, мандарин, апельсин, усан үзэм, гадил орох бөнөөд эдгээр жимс нь өөхийг хайлуулахад их тустай байдаг.
Бүх дэглэмд баримталдаг зүйл бол: ус ихээр уух /өдөрт 1,5-2л/, чихэрлэг болон тослог бүтээгдэхүүн, алкоголь, давснаас татгалзах хэрэгтэй.
Өглөө:
Нэг уут элгэн тараг /500гр/
Заасан жимснээс хүссэнээ 1-ийг иднэ /ананас, киви, алим, мандарин, апельсин, усан үзэм, гадил/
Өдөр:
Киви, гүзээлзгэнэ, апельсиныг тарагтай хольж салат маягаар иднэ.
Орой:
170гр жигнэсэн тахианы мах, шинэ ногооны салат, усан үзэм хүссэн хэмжээгээр
Өглөө:
Киви, гүзээлзгэнэ, апельсиныг тарагтай хольж салат маягаар иднэ. Өөрийн хүссэн жимсээ салатанд нэмж болно
Өдөр:
3-5 зүсэм ананас
Орой:
170гр жигнэсэн тахианы мах, шинэ ногооны салат, 1ш апельсин
Өглөө:
Нэг уут элгэн тараг /500гр/, 3-5 зүсэм тарвас
Өдөр:
1ш гадил, 1 аяга гүзээлзгэний нухаш, 1 аяга алимны шүүс
Орой:
170гр жигнэсэн тахианы эсвэл загасны мах, шинэ ногооны салат; киви, гүзээлзгэнэ, апельсиныг тарагтай хольж салат маягаар иднэ. Өөрийн хүссэн жимсээ нэмж болно
Цаашаа 4 болон 5 дахь өдрийг жимс тараг 2-ыг зохицуулан өөрийн хүслээр дэглэм барих хэрэгтэй. Дэглэмийн хажуугаар жимстэй цай болон жимсний шүүс хэрэглэж болно.
НЭМЖ ХЭЛЭХЭД:
Тарагны хувьд бол цэвэр элгэн тараг илүү үр дүнтэй.
Ходоод гэдэсний эмгэгтэй болон ямар нэгэн жимсний харшилтай хүмүүс энэ дэглэмийг сахихгүй байхыг хүсье.
Дэглэмийг заавал 5 хоног гэлтгүй 1-3 хоног барьж болно. Хэдэн хоног барих нь таны сонголт шүү дээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт