УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж гишүүдийн асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хариуллаа. Тэрээр “Инфляцийг долоон хувьд барина гэдэг яг ч маш хатуу мөнгөний бодлого руу шилжинэ гэсэн үг биш л дээ. Гадаад цэвэр актив дээр эерэг нөлөө гарвал бид хатуу мөнгөний бодлого руу шилжих шаардлагагүй. Харин цэвэр актив дээр эерэг үр дүн харагдахгүй бол үнэхээр хатуу бодлого руу шилжихээс өөр аргагүй болох байх. Мөн төсвийн бодлого хэрхэн хэрэгжихээс хамаарна. Хэрэв төсөв их тэлчихвэл долоон хувийн зорилтыг хэрэгжүүлэх бодлого хувийн хэвшлийнхэнд хүнд тусах байх. Тэгэхээр өнөөгийн нөхцөлд долоон хувьд барина гэдэг маань шууд хатуу бодлого руу шилжинэ гэсэн үг биш. Төсвийн бодлого мөнгөний бодлоготой хэрхэн уялдах, цаашлаад гадаад валютын орох урсгалаас л хамаарна” хэмээн ярив. Энэ үеэр гишүүд төсөв, мөнгөний бодлогын уялдаа холбоог хангах зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Ингээд гишүүд санал нэгтэйгээр төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт