1. Ясанд хуримтлагдсан хар тугалга жирэмсэн үед цусаар дамжин урагт нөлөөлөх аюултай.
2.Бага насны хүүхэд хар тугалганд илүү өртөмхий байдаг бөгөөд тархи болон мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг.
3.Бага насны хүүхэд их хэмжээний хар тугалганд өртвөл ухаан балартах, татах мөн үхэлд хүрэх аюултай. Хар тугалганы гүн хордлогоноос амьд үлдсэн хүүхдүүл оюун ухааны хөгжлийн хоцрогдолтой болон зан үйлийн эмгэгтэй болох аюултай.
4. Бие орсон хар тугалга тархи, элэг, бөөр, яс руу тархаж хордуулдаг.
5.Жирэмсэн эмэгтэй их хэмжээний хар тугалганд өртвөл зулбах, дутуу төрөх, жин багатай болон гаж хөгжилтэй нярай төрүүлэх эрсдэлтэй.
6.Хар тугалгыг ахуйн будганд тодорхой өнгө оруулах, чийгт тэсвэртэй, хурдан хатдаг болгох зэрэг зориулалтаар нэмдэг бөгөөд бага насны хүүхдүүд ийм будгаар будсан хаалга, хашаа, тоглоом зэргийн гадаргуунд гараараа хүрэн, дараа нь тэрхүү гараа амандаа хийснээр хар тугалгыг шууд бие рүү оруулдаг.
7.Хар тугалга хүүхдийн тархины хөгжилд нөлөөлснөөр IQ буурах, анхаарал төвлөрөлтийн хугацаа богиносох, сурч боловсрох үйл явц удаашрах зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг.
8.Хар тугалганаас үүссэн мэдрэлийн тогтолцоо ба зан үйлийн нөлөө нь эдгэшгүй гэж үздэг.
9.Түүнчлэн хар тугалганд өртсөнөөр цус багадалт, даралт ихдэлттэй болох, бөөрний үйл ажиллагаа алдагдах, дархлаа тогтолцоо болон нөхөн үржихүй эрхтнүүд хордох эрсдэлтэй байдаг.
Энэхүү нийтлэлийг зориг сангийн “Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр”-ийн тугалган цэгтэй хамтран бэлтгэсэн.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт