Энэ удаагийн дугаартаа Michel & Amazonka брэндийн стилист, зөвлөхөөр ажилладаг А.Бигнүүттэй уулзлаа.
Сонгох дуртай хувцас, хэв маяг?
Яг тийм стильд дуртай ч гэх юмуу, нэг зүйлд баригдаад байдаггүй. Тухайн үедээ таалагдсан хувцасаа өмсдөг. Нэг ёсондоо хувирамтгай юм уу даа. Олон шинэ шинэ зүйлүүдийг хольж өмсөх дуртай. Яг одоо таалагдаж байгаа стиль бол tomboy. Стил бол хүмүүсийн нэр томъёо болгосон тэр зүйлээс илүүтэйгээр хувь хүн өөрөө стилл байх, тэр нэр томъёог цааш нь задлаад маш олон зүйл байгаа
Монголоос хамгийн их таалагддаг хувцасны брэнд /дизайнер?
Олон байгаа. Жишээ нь: Michel & Amazonka. Оюутан байхдаа дурлаж, хайрлаж байсан хувцасны брэнд байгаа юм. Одоо тэгээд эндээ ажиллаж байна. Бас Monalun, Gami, Kadr. Яг одоо бол энэ брэндүүд надад маш их таалагдаж байгаа. Яагаад гэвэл өөрсдийн загварын чиглэлээсээ хазайхгүй, илүү шинэлэг зүйлүүд хийж байгаа.
Ямар өнгөнд дуртай вэ?
Үзмэн ягаан. Үзмэн ягаангүй зүйл байж болохгүй мэт сангддаг. Бас саарал өнгө. Саарал бол их гунигтай, уйтгартай өнгө боловч хувцас дээр ороод ирэхээрээ гэгээлэг болчихдог нь таалагддаг.
Сар шинийн баяраар үндэсний дээлээ өмсөх үү?
Дээл өмсөхгүи байх аа.
Залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Хүмүүс ямар нэг хувцас өмсөхдөө хэн намайг юу гэж хэлэх бол гээд хүссэн хувцасаа өмсөж чаддаггүй. Ямар ч сонин хувцас өмссөн бай хүн өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй байвал сайхан л харагддаг. Бусад нь хүлээн зөвшөөрхөөс ч өөр аргагүй. Хэн нэгнийг даган дуурайж хувцаслах биш шинийг хайж, эрэлхийлж, хаана юу байна гэж хайж олоод, түүгээрээ өөрийнхөө дотоод ертөнцөө илэрхийлэх нь орчин үед илүү нийцсэн зүйл болов уу гэж бодож байна.
Өнөөдөр уншигчдадаа зориулж ямар дуу санал болгох вэ?
Lana Del Rey - Gods and Monsters
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт