ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгэл судлаачид хамгийн секси бүжгийн хөдөлгөөнийг тодорхойлжээ

    Ташаагаараа найгах, хөлөө хөдөлгөх, гараа хаялах, хэмнэлээ алдахгүй хөдлөх нь бүжгийн талбай дээр эмэгтэйчүүдэд тохирох хамгийн сайхан хөдөлгөөн гэж сэтгэл судлаачид үзэж байна. Судлаачид минутад 125 цохилттой бөмбөрийн аянд бүжиглэж байгаа 18-30 насны 39 эмэгтэйн хөдөлгөөнийг бичиж аваад эцэст нь компьютерт оруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүст үзүүлж, дүгнүүлжээ. Эцэст нь бүжгийн талбай дээр байхдаа эмэгтэй хүн биеийн хэлбэртээ анхаарч, дээр үзүүлж байгаа шиг байлгаж чадвал бусдын анхаарлын төвд байх гэнэ. Ташааны хөдөлгөөн, хөгжмийн хэмнэлтэй ая дан тааруулах нь хамгийн өндөр үнэлэлт авсан байна. Түүнчлэн гар болон гуяны хөдөлгөөн хамгийн тачаангуй гэж үзжээ. Их Британийн Нортумбрия их сургуулийн сэтгэл судлаачид эмэгтэйчүүд нэг ёсондоо тэгш бус хөдөлгөөн хийвэл бүжгийн талбай дээр сайнд тооцогдоно гэж дүгнэсэн байна. Өмнөх судалгаагаар эрчүүдийн бүжгийн хөдөлгөөнд дүн шинжилгээ хийж, хүзүү, их биеэ хөдөлгөж бүжиглэдэг эрчүүдийг сайн бүжигчинд тооцож байгааг тогтоосон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй