Гэгээн хайрын энэ өдөр "Гэгээнтэн" энтертайнмэнт төвийг зорин ирж , үйлчлүүлсэн дурлалт хосуудыг "Нийслэлчүүд" булан онцолж байна.
1. Г.Хулангоо Ц.Анхбаяр
- Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
- Монголынхоо бүх хосууддаа аз жаргал сайн сайхныг хүсье. Энэ өдрөө гоё өнгөрүүлээрэй!
2. Б.Энхболд О.Ундралт-Од
-Баяраа хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хоёулаа байхыг эрмэлзэж байгаа. Өглөөнөөс хойш л хамт явж байна даа. Хамт хоол идлээ, кофе уулаа. Одоо кино үзэхээр явж байна.
3. О.Санчир Э.Мөнх-Отгон
-Хосууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Зөвхөн өнөөдөр биш бүх л өдрүүдэд бие биенээ баярлуулж, хайртайгаа хэлж мэдрүүлж байгаарай гэж хэлмээр байна.
4. С.Ундармаа Т.Хишигпүрэв
-Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Хосууддаа баярын мэнд хүргэе. Сайн сайхныг хүсье.
5. Б.Сайханбилэг Д.Наранцацралт
-Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Баяраа тэмдэглэж байгаа бүх хосууддаа аз жаргал хүсье.
6. Л.Оргил А.Цолмон
-Энэ өдрийг хэрхэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна?
-Гэгээнтэн кино театраас багц үйлчилгээ авсан. Үйлчилгээнүүд нь их таалагдсан. Оройг бол хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлнэ дээ.
-Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Хосууддаа хэлэхэд бие биенээ хайрлаж хүндэлж яваарай. Хайрлаад байхад энэ амьдрал чинь их зөөлөн шүү гэх хэлмээр байна.
7. В.Сэлэнгэ Э. Шижирбаатар
-Баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Гэр бүл зохиосон хүмүүс энэ баярыг тэмдэглэхээ бараг больсон байдаг. Үерхэж байхдаа ямар байсан түүн шигээ үргэлж бие биенээ баярлуулж байгаасай гэж хүсч байна.
8. Г.Ганболд Г.Эрдэнэцэцэг
-Хосууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Бие биедээ үнэнч, бие биенээ байнга баярлуулж байгаарай гэж хэлмээр байна. Бүх хосууддаа аз жаргал хүсье!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт