ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэлний өнгөөр хэрхэн эрүүл мэндээ тодорхойлох вэ?

    Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр тогтдог. Хэлний нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь  архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж.

    Тод улаан хэл

    Та амин дэм, витамины дутагдалд орсон байх магадлалтай. Амин дэмийн дутагдлаас болж ханиад томуу туссан байж ч болно. Улаан хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай аж.

    Цайвар өнгөтэй хэл

    Хэл цагаан ягаан өнгөтэй байвал мөөгөнцөрийн халдварын шинж тэмдэг гэсэн үг. Тиймээс та эмчид яаралтай хандаарай.

    Бор хэл

    Эхлээд та шүдээ заавал угаагаарай. Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлсэнийг илтгэдэг.

    Шар хэл

    Хэл тань шардуу өнгөртэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй. Хэрэв хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж юм. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй бол элгээ шинжлүүлээрэй. Мөн хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй