ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гоёл чимэглэлийн дархчуудын дунд уралдаан зарлав

    Гоёл чимэглэлийн урлалд шинэ санаачлагыг дэмжих зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдаан зарлажээ.

    Алт, мөнгийг дангаар нь буюу хослуулан урласан бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн гурван төрлийн бүтээлээр дээрх уралдаанд оролцох боломжтой аж. Шилдэг бөгж, ээмэг, хүзүүний зүүлт гэсэн ангилалаар ялагч тодруулахаас гадна 25 наснаас доош оролцогчдын дунд шилдэг залуу уран дархныг шалгаруулна хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.

    Бүтээлүүдийг өвөрмөц байдал, шинэлэг санаа, зах зээлд бодитоор үйлдвэрлэх, түгээмэл хэрэглэх боломж, борлуулах эсэх зэргийг харгалзан үнэлэх бөгөөд ирэх гуравдугаар сарын 24-нд аваргуудыг тодруулж зарлах юм байна. Уралдаанд оролцох урчуудыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дээр нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 10-ныг хүртэл бүртгэх юм байна. Оролцогч бүртгүүлснээс эхлэн бүтээлээ хийж  буйгаа зургаар баталгаажуулан оролцох бөгөөд хүлээж авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 15 хэмээн зохион байгуулагчид нь хэллээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй