Ихэнх хүмүүс хэлэхдээ ус уувал турдаг гэнэ. Энэ үнэхээр үнэн болов уу?
Ус ууж турна гэдэг нь үнэн юм. Биенд шингэн дутагдах үед хүн стресстэж эхлэдэг. Учир нь мэдрэлийн сувгууд тархинд ямар нэгэн зүйл идэж уух ёстой гэсэн дохио өгдөг байна. Энэ үед хүн зөвхөн ус уухын оронд хоол иддэг учир таргалалт явагддаг.
Ус нь өөхыг шатаах шилдэг энгийн зүйлийн нэг бөгөөд хүний организмын эс бүрт энергий өгдөг. Нэг талаас биеийн жингээ хянахад, нөгөө талаас гоо сайхнаа хэвээр байлгахад хэрэгтэй.
Ингээд та турахын тулд усыг зөв уух ёстой бөгөөд доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй:
1. Та өдөрт 2 л уснаас илүү уух ёстой. Амттай ус, ундаа биш, зөвхөн ус. Энэ нь зөвхөн энерги өгөхөөс гадна хоол их идэх дуршлыг багасгадаг.
2. Өглөө таныг босонгуут таны биед 1 стакан ус хэрэгтэй байдаг/ 2 байвал бүр сайн. Дан ус ууж чадахгүй бол бага зэрэг лимоны шүүс нэмээд уугаарай.
3. Бассейнд ч гэсэн ус бий. Сэлэлтээр хичээллэснээр унжсан арьс татагдаж, турдаг.
4. Хоол ус 2-ыг нэг дор идэж ууж болохгүй. Хоол идэсний дараа эсвэл идэж байх үед ус уух нь ходоодны хүчилтэй нэгдэж хоол боловсруулалт муу болдог. Хоолоо доошоо оруулж бага зэрэг хүлээсний дараа ус, шингэн зүйл уух хэрэгтэй. 30 минут ч юм уу.
5. Ус уух дуршлыг төрүүлж уух хэрэгтэй. Үнэхээр үнэн шүү. Ус уух гоё стакан аваад тэр стаканд л ус уухаар байлгаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт