Гадил жимс нь биед тустай шим тэжээл ихтэй тул өл сайн дардаг билээ. Гэхдээ хүмүүс гадил жимсээ идчихээд хальсыг нь хаячихдаг. Тэгвэл хальсанд нь жимснээсээ дутахааргүй их амин дэм агуулагддаг бөгөөд гоо сайхан, эрүүл мэнд, өвчин намдаалт зэрэг санаанд оромгүй олон зүйлд ашиглаж болдог ажээ. Ингээд бид танд гадил жимсний хальсыг юунд ашиглаж болдгийг дуулгая.
Гадил жимсний хальсанд шүдний паалан бэхжүүлэгч, салицилийн хүчил агуулагддаг тул шүдний пааланг хамгаалж, эрүүл байлгадаг. Та шүдээ дараах байдлаар арчлаарай. Шинэхэн гадил жимсний хальсны дотор талаар шүдээ хэдэн минут үрээд дараа нь шүдээ угаана. Өдөрт нэг удаа дээрх аргыг ашиглавал танан цагаан шүдтэй болох юм.
Гадил жимсний хальс нь нүүрэн дээр гарсан батга, бусад нөсөө толбыг арилгах гайхалтай үйлчилгээтэй. Арьсан дахь хорыг гадагшлуулж, арьсны нүхийг багасгаснаар батга гарах эрсдлийг ч бууруулдаг ажээ. Мөн батга гарахад нөлөөлдөг нянг устгадаг бөгөөд үрэвсэл дардаг байна. Та дараах байдлаар гадилны хальсыг нүүрэндээ тавиарай. Нүүрээ хүйтэн усаар угаагаад цэвэрхэн алчуураар арчина. Ингээд 5 минут орчим гадилны хальсны дотор талаар арчиж, иллэг хийнэ. Дараа нь гадил жимсний амин дэмийг нүүрэндээ шингээхийн тулд 20 минут хүлээгээд хүйтэн усаар нүүрээ угаагаарай. Өдөрт 2-3 удаа давтана.
Гадил жимсний хальсыг дотор талаас нь хусч, нүүрэн дээрээ түрхээд, 5 минут үрнэ. Ингээд 15 минут байлгаад бүлээн усаар угаагаарай. Энэ аргыг өдөрт 2 удаа хэрэглэнэ.
Гадил жимсэнд агуулагддаг витамин А, Б, Ц амин дэмүүд нь арьсанд сайн нөлөө үзүүлдэг бөгөөд элдэв өө сэвийг дардаг ажээ. Мөн антиоксидантаар баялаг тул бараан нөсөө толбыг арилгадаг. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай. Гадилны хальсан дахь мяндсаар нүүрээ 5-10 минут үрээд 20 минутын дараа угаана. Толбо алга болтол өдөрт 2-3 удаа энэ аргыг хэрэглээрэй.
Гадилны хальс үрчлээ, зураасыг арилгах ид шидтэй. Мөн арьсыг цайруулж, өнгөлөг болгодог бөгөөд лютэйн, антиоксидант агуулдаг тул хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгадаг ажээ. Ингээд та доорх аргаар гадилны хальсыг ашиглаж, үрчлээнээс ангижраарай. Гадилны хальсыг нүүрэн дээрээ түрхэж, 20-30 минут байлгаад бүлээн усаар угаана. Өдөрт нэг удаа тус аргыг хэрэглэнэ.
Гадил жимсэнд антиоксидант болон төрөл бүрийн энзим агуулагддаг тул үү арилгаж, үү үүсгэсэн нян, вирусыг устгадаг. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай. Үүнээс арай том хэмжээтэй гадил жимсний хальс зүсч аваад үү гарсан газраа хальсыг дотор талаар нь тавиж боогоод нэг хонуулаарай. Өдөр болгон дээрх аргыг хэрэглэнэ.
Гадил жимсний хальсанд агуулагддаг чихэрлэг бодис нь арьсны эд эсэнд шингэж, хэдхэн минутын дотор үрэвсэл дардаг ажээ. Ингээд та шумуул хазсан шархаа үгүй хийхийг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй. Гадилны хальсны дотор талаар шумуул хазсан газраа 5 минут үрнэ. 15 минут хүлээгээд, хүйтэн усаар угаана. Хэд л бол хэдэн удаа давтаж болно.
Гадил жимсний хальсыг арьсан дээрх элдэв ургацгийг арилгахад ашиглаж болдог ажээ. Үүний тулд та дараах аргыг ашиглаарай. Ургацгаа далдлах хэмжээний гадилны хальс зүсч аваад хальсны дотор талаар нь ургацган дээрээ тавьж боогоод хонуулна. Маргааш нь хальсаа хуулж аваад биеэ угаана. Үүнийг ургацаг хууларч унатал нь өдөр болгон энэ аргыг ашиглана.
Арьсанд өргөс ороод шигдсэн бол гадилны хальс ашиглаж болдог. Гадил жимсэнд агуулагддаг төрөл бүрийн энзим нь арьсыг зөөлрүүлж, өргөс авахад хялбар болгодог ажээ. Мөн шархыг хурдан эдгээдэг. Ингээд та гартаа өргөс оруулсан бол дараах байдлаар гадилны хальсыг хэрэглээрэй.
Шинэхэн гадил жимсний хальс зүсч авч өргөс орсон газраа дотор талаар нь тавиад шархны лентээр бооно. Ингээд нэг шөнө хонуулаад маргааш өглөө нь чимхүүрээр өргөсөө сугалж аваарай
Үлднээс болж арьс загатнаж, хуурайшдаг. Тэгвэл үүнийг гадилны хальсаар эмчилж болдог ажээ. Мөн антиоксидант, лютейний найрлага нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалж, арьсыг чийгшүүлдэг тул хуурайшиж, загатнахаас сэргийлдэг байна. Үүний тулд та дараах аргуудыг ашиглаарай.
Гадилны хальсны дотор талыг үлд гарсан газар түрхээд, 30 минут байлгаад хүйтэн усаар угаана. Өдөрт 2 удаа хийгээрэй. Гадилны хальсны дотор талд оливын тос дусааж, биедээ түрхэнэ. Энэ аргыг үр дүн гартал нь өдөрт хэд хэдэн удаа хийгээрэй.
Гадилны хальсыг ашиглан, ядарсан нүдийг амрааж, хаванг нь буулгаж болдог ажээ. Мөн арьсыг чийгшүүлж, нүдэн доорх хөх толбыг үгүй хийдэг. Учир нь гадил жимсний хальсанд магни агуулагддаг юм. Үүний тулд дараах арга хэмжээг аваарай. Гадил жимсний хальсан дахь мяндсыг аваад нэг халбага зуун настын тостой холино. Энэхүү зуурмагаа нүдээ тойруулан түрхээд 15 минутын дараа хүйтэн усаар угаана.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт