Удаан хугацааны туршид түргэн хоол болон чихэр зэрэг таргалуулдаг бүтээгдэхүүнийг тэвчиж, байнга дасгал хөдөлгөөн хийж, хэрэндээ л хичээсээр байгаа ч нэг л үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна уу?
Шалтгаан нь таны өглөө бүр хийдэг байнгын дадал зуршилд нуугдаж байдаг аж.
Хэт бага цаг унтах нь хүн шаардлагатай эрч хүчээ сэлбэж чадахгүйд хүрч, стрессний эсрэг хариу үйлдэл үзүүлэх гормоны ялгарлыг бууруулдаг. Гэвч эсрэгээрээ, хэт их унтах нь ч мөн сөрөг нөлөөтэй гэнэ. “PLOS One” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээр өдөрт 10-аас их цаг унтах нь биеийн жингийн индекс өсөх шалтгаан болдог аж. Тиймээс эмч нар өдөрт 7-9 цаг тогтмол унтаж заншихыг зөвлөдөг байна.
Ороо үргэлж хурааж, засч занших нь ихээхэн ач холбогдолтой зүйл аж. Сонирхолтой нь ороо хураадаг хүмүүсийн нойрны хэмнэл тогтвортой байдаг нь жингээ тогтвортой байлгахад ч нөлөөлдөг байна.
Сэрэнгүүтээ хөшгөө нээж гэртээ нарны гэрэл оруул. Өглөөний нарны туяа нь хүний биеийн бодисын солилцоог дэмжиж, биеийг сэргээдэг гэдгийг та мэдэх үү? 20-30 минут нарны гэрэл оруулахад л биеийн жингийн индекст нөлөөлж чаддаг байна.
Ихэнхи хүмүүс өглөөний цайгаа уулгүй, ажилдаа яаран гарч оддог. Гэвч өглөөний цай уухгүй байх нь таныг жин нэмэхэд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Өглөөний цай 600 калориас багагүй байх хэрэгтэй. Ингэснээр орой юм идэх дуршил, өлсөх мэдрэмж багасахаас гадна, ажлын бүтээмжтэй байхад ихээр нөлөөлж, эрч хүчтэй байлгадаг байна.
Судлаачид өдөр бүр жингээ хэмжих нь илүүдэл жингээ хасахад нөлөөлдөг амжилттай техник болохыг баталжээ.Гэхдээ та өглөө босоод ямар нэгэн зүйл идэж, уухаасаа өмнө жингээ үзэх хэрэгтэй. Ингэснээр өмнөх өдрөөсөө хэр их өөрчлөгдсөнийг оновчтой тодорхойлж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт