ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөргөгчинд хадгалж болохгүй хүнс

    Зарим хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалвал амт нь өөрчлөгдөж, амин дэмийн чанараа алдаж, бүр муудаж ч болдог. Тэгвэл ямар хүнсийг хөргөгчинд биш өрөөний хэмд хадгалах ёстой вэ? Дараах жагсаалтаас мэдэж авцгаая.

    1. Улаан лооль

    Бүтэц, амт нь өөрчлөгдөж, амархан мууддаг.

    2. Сонгино

    Сонгиныг хөргөгчинд хадгалснаар амархан зөөлөрч, хөгцөрдөг бөгөөд хөргөгчнөөс эвгүй үнэр үнэртдэгийг та анзаарсан бизээ.

    3. Кофе

    Хөргөгчинд кофе хадгалвал үнэр амтаа алдаж, хөргөгчинд хадгалж байгаа бусад хүнсний үнэр амтыг шингээдэг. 

    4. Төмс

    Төмсийг хөргөгчинд хадгалснаар хөлдөж, зөөлөрдөг. Тиймээс цаасан уутанд хадгалах хэрэгтэй.

    5. Сармис

    Сармис хөргөгчинд нахиалж, зөөлөрдөг. 

    6. Зөгийн бал

    Хөргөгчинд хадгалсан зөгийн бал амархан өтгөрдөг.

    7. Кетчуп

    Кетчупыг өрөөний хэмд 3 жил хадгалах зориулалттай байдаг. 

    8. Талх

    Талхыг хөргөгчинд байлгаснаар амархан хатна. 

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй