ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гэрийн нөхцөлд хумсаа хэрхэн бэхжүүлэх вэ?

    Химийн бодисын эрин үед амьдарч байгаа бидний хувьд хумс хамгийн түрүүнд золиос болдог байна. Эмзэг хэврэг болж хугарч эхэлнэ. Хумсаа хамгаалахын тулд (эрүүл байлгах) та бүхэнд дараах зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

    1. Хумс бэхжүүлэх сармисны лак 1-2 хумс шинэ сармис Өнгөгүй хумсны будаг Жижиглэн хэрчсэн сармисаа хумсны будгандаа хийж 7-10 хонуулна. Дараа нь хумсаа буддагаараа будна. Ингэснээр таны хумс өмнөхөөсөө илүү бат бөх болно.

    2. Хумс цайрах, бэхжүүлэхэд нимбэгийн шүүс. Нимбэгээ хэрчээд хумсан дээрээ 10 минут орчим тавина. Хэрэглэсэн нимбэгээ фольга цаасанд ороогоод хөргөгчиндөө хадгалж болно, дахиад бүтэн долоо хоногийн турш өдөр болгон хэрэглэх бүрэн боломжтой. Нимбэгтэй усанд нэг өдөр өнжөөд хурууны өндгийг дүрж болно.

    3. Хумс салаалахыг таслан зогсоож, бэхжүүлэхэд йод тусална. Унтахаасаа өмнө хумсны толь дээр бийрээр йод түрхэнэ. Хумс эхлээд шаргал өнгөтэй болно, гэхдээ өглөө гэхэд йод хумсанд шингэх тул өөрийн өнгөнд эргэн орсон байна.

    4. Хэврэг хумсанд желатин Желатин нь хумсанд шим тэжээл өгч бэхжүүлнэ. Нэг стакан буцалсан усанд хагас хоолны халбага желатин хийгээд ус хөртөл нь хүлээнэ. Хөрсний дараа хуруугаа усанд хийж 10-15 минут байлгана. Энэхүү хумсны ванныг долоо хоногтоо 2-3 удаа хийнэ.

    5. Хумсны ургалтыг хурдасгах, бэхжүүлэх улаан перц. Хагас цайны халбага нунтаг улаан перц дээр 10 дусал буцалсан ус, 1 ц.х гарын тослог өндөртэй тос хийж хутгана. Зуурмагийг халуун усны ууранд 10 минут байлгаад хөргөнө. Хумсаа зуурмагаар будаад 15-20 минут орхино. Сардаа нэг л удаа энэ арчилгааг хийхийг анхаарна уу

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй