ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эрч хүч өгдөг шилдэг 5 хүнс

    Та идэж буй хоол хүнснээсээ эрч хүч энерги авч чадаж байгаа юу? Тэгвэл бид ямар ямар хүнснээс эрч хүч энергиэ нөхөж болохыг харуулъя.

    1. Өндөг

    Өндөг нь уургаар баялаг, бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн амин хүчлүүдийг өөртөө агуулдаг. Өндгөнд агуулагдах эрдэс бодисууд нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системийг сайжруулж, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтнүүдэд эергээр нөлөөлж эрч хүч өгдөг.

    2. Кофе

    Кофе нь хүний биед тайвшруулах үйлчилгээ үзүүлж, бодисын солилцоог сайжруулан, эрч хүчтэй болгодог. Кофег тогтмол бага хэмжээгээр ууснаар элэгний хорт хавдар үүсэх магадлалыг бууруулдаг. Кофе нь хүний тархины үйл ажиллагааг сэргээн, ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадамжийг дээшлүүлдэг.

    3. Үхрийн мах    

    Та үхрийн махтай хоол идсэнээр тухайн өдрийнхөө эрч хүчийг авчихлаа л гэсэн үг. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.

    4. Зөгийн бал

    Тамирчид болон спортоор хичээллэдэг хүмүүс бэлтгэл хийхдээ усандаа зөгийн бал хийж уувал их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

    5. Нэрс

    Нэрсний бүтцэд флавнойд их хэмжээгээр байдаг. Хүний биед маш хэрэгтэй чухал бодис Антоционидин гэж антиоксидант хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Түүнчлэн витамин С-гээр маш баялаг бөгөөд ислэг, манганез, витамин Е, рибофлавин их хэмжээгээр агуулсан байдаг.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй