Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хялбар аргаар мөнгө олох бизнес газар авч, хохирогчдын тоо олширсоор байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар 493 иргэн санхүүгийн пирамид сүлжээнээс хохироод байгаа бөгөөд хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ.
Тухайлбал, “G-Time”, “Phyto science”, “Online” гэх мэт өндөр үнийн дүнгээр элсэн орж, доороо хүн элсүүлэх хэлбэрээр түрүүлж орсон хүмүүс нь цалинжиж, сүүлд орж мөнгөө өгсөн хүмүүс нь хохирч үлддэг сүлжээний бизнес иргэдийн дунд газар аваад байна.
Дээрх сүлжээний бизнест хөрөнгө оруулж санхүүгээрээ хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй ба цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд сүлжээний бизнесийг шалгах эрх зүйн үндэслэл байдаггүй гэдгийг хуулийн байгууллагаас анхаарууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт