Элсэн чихэр хэрэглэх үед арьсанд нөлөөлж арьс уян хатан чанараа бага багаар алддаг.
Цусанд сахарын хэмжээ ихсэж улам донтуулна. Таны цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь толгой өвдөх, амархан ядрах сульдах зэргээр илэрдэг.
Дээр дурьдсанчлан сахар нь донтуулах шинж чанартай байдаг. Иймээс хүмүүс улам чихэрлэг амттай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэсээр байна.
Амьтад дээр хийсэн судалгаанд элсэн чихэр ихээр хэрэглэсэн амьтдын дархлаа илт муудсан байна.Энэ нь та өвчин амархан тусамхай болно гэсэн үг юм.
Элсэн чихэр их хэрэглэснээр амин дэм, тэжээлийн дутагдалд ордог. Элсэн чихэр нь хоосон илчлэгээр чамайг дүүргэж хэрэгтэй амин дэмийг хөөн гаргадаг.
Учир нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч стрессийн даавар ихээр ялгаруулдаг.
Таргалалт үүсгэж байгаа гол шалтгаан юм. Элсэн чихэр хэрэглэх үед донтох, өлсөх даавар ялгарч таныг улам таргалуулсаар байгаа юм.
Бид элсэн чихэр хэрэглэх үед энэ нь глюкоз, фруктоз болон задардаг. Бид зүсэм жимс идэх үед фруктозийн түвшин хэвийн байдаг харин элсэн чихэр хэрэглэх үед фруктоз элгэнд хуритлагдан цус харвалт болоход нөлөөлдөг.
Боловсруулсан элсэн чихэр нь чихрийн шижин өвчний гол шалтгаан болдог.
Судалгаагаар сахар нь биед хадгалагдаж байгаа өөх тосны хэмжээг нэмэгдүүлж, цусан дахь муу холестерины хэмжээг нэмэгдүүлдэг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт