ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хэвлийн хөндийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна

    Манай оронд жилд дунджаар 80 мянган мэс засал хийгддэг, үүнээс дийлэнх хувийг нь хэвлийн хөндийн мэс заслын өвчнүүд эзэлдэг байна. Уг мэс заслыг Монгол улсад дэвшилтэт технологид суурилан хамгийн орчин үеийн аргаар хийдэг болсоор нэлээд хугацаа өнгөрсөн хэдий ч иргэд төдийлөн хаана хандах талаар мэдээлэлгүйгээс  өвчнөө хүндрүүлдэг тал бий.  

    Тэгвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарим хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй Эрүүл мэндийн даатгалаар мэс заслын яаралтай түргэн тусламжийг иргэдэд үзүүлэх гэрээ байгуулсан.  Гэрээ байгуулан төрийн үйлчилгээг хөнгөвчилж байгаа эмнэлгүүдийн нэг нь  “Гранд Мед” эмнэлэг юм байна. Эднийх 2016 оны есдүгээр сараас Хан-Уул дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай түргэн тусламж үзүүлж эхэлжээ.

    Харин энэ оноос  хөдөө орон нутаг болоод аль ч дүүргийн иргэн 13А маягттай бол үнэ төлбөргүй хэвлийн хөндийн мэс засалд орох боломжтой болжээ. Тус эмнэлгийн лавлах утас 77000066, уншигч Та илүү дэлгэрэнгүйг тодруулах бол холбогдоорой.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй