Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авахаар болсон. Тэгвэл нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ.
Эхний ээлжинд хувийн мэдээллээ баталгаажуулсан иргэдийн дансанд буцаан олголт орох бөгөөд нэг өдөрт 50 мянган иргэний данс руу төрийн сангаас буцаан олголтыг шилжүүлнэ.
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт авахаар баримтаа бүртгүүлсэн иргэд хувийн мэдээллээ баталгаажуулаагүй бол хоёрдугаар сарын 15-ны дотор баталгаажуулахыг анхаарууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт