Будааны шүүсэнд агуулагдах B, C, E витамин нь гоо сайханд маш сайнаар нөлөөлдөг. Ийнхүү та бүхэндээ будааны шүүсээр хэрхэн арьсаа арчлах талаар зөвлөгөө хүргэе.
1 аяга будаан дээр 2 аяга ус хийнэ. Ийнхүү 15-30 миунт хэртэй байлгана. Будаатай усаа сайтар хутгаж өгөх хэрэгтэй. Ийнхүү хугацаа болсны дараа будаагаа шүүлтүүрээр шүүж авна Бэлэн болсон шүүсээ хөргөгчинд 3-4 өдөр байлгах хэрэгтэй. Хэрэглэхээсээ өмнө сайтар хутгаарай. Учир нь будааны шүүс савны ёроолд тунасан байдаг юм. Ийнхүү маск маань бэлэн боллоо.
Будааны шүүс нь зөвхөн үс гэлтгүй арьсны батга, нөсөө толбыг бүдгэрүүлж, мэдэгдэхүйц цайруулдаг.
1. Асуудалтай хэсгээ будааны шүүсээр угааж, арчилгүй хатаах хэрэгтэй. Өдөрт 2 удаа тогтмол угаагаарай.
2. Эсвэл будааны шүүс шингээсэн порлон, хөвөнгөөр нүүрээ арчиж болох юм.
Хамрын хар батгыг шахаж, идээ бээрийг нь цэвэрлэх амархан ч, эргээгээд нүхийг нь агшаах, арчлахад бэрх байдаг. Харин будааны шүүсээр батганы нүх, нүхжилтыг агшааж, багасгаж болно.
1. Нүүрээ сайтар цэвэрлэж угаах хэрэгтэй.
2. Будааны шүүсийг хөвөнд шингээж, нүхжилттэй хэсэг дээр жин тавьж, 15-20 минут байлгаарай.
3. Дараа нь хөвөнгөө аваад хаттал нь хүлээх хэрэгтэй.
4. Өдөр бүр буюу шөнө унтахынхаа өмнө хэрэгжүүлбэл илүү үр дүнтэйг санаарай.
Будааны шүүс нь ихэнхи цайруулах үйлчилгээ бүхий гоо сайхны бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр агуулагддаг.
1. Цагаан будааны шүүс шингээсэн хөвөнгөөр нүүрээ жигд арчих хэрэгтэй.
2. Таваас арван минут арчиж байлгасны дараа нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийнэ.
3. Дараа нь хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй.
4. Долоо хоногт 3-4 удаа давтаарай.
Будааны шүүсээр арьсаа тогтмол арчиж, цэвэрлэснээр арьс дээд зэргийн чийгшлээр хангагдаж, илүү чанга, торгомсог зөөлөн болох болно.
1. Будааны хүйтэн шүүсээр жин тавьж, 15-20 миунт байлгах хэрэгтэй.
2. Ийнхүү хүйтэн бүлээн усаар нүүрээ зайлж, хаттал хүлээнэ.
3. Долоо хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэх хэрэгтэй.
Мөн будааны шүүсээ мөсний саванд хөлдөөж, нүүрээ арчвал нүхжилт арилж, үрчлээ багасч, арьс цайран толигор зөөлөн болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт