ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тогтсон цагт ус уух нь эмнээс илүү ач холбогдолтой

    Ус нь цангаа тайлахаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулах цаашлаад арьс хуурайшихаас хамгаалах, жингээ хасахад чухал нөлөөтэйг бид мэднэ. Тэгвэл усыг доорх цагуудад ууснаар ямар үр дүнд хүрэхийг харцгаая.

    06:30-07:00 Өглөө ус уух нь хүний биед хамгийн хэрэгтэй. 250 мл ус ууснаар элэг, бөөрийг цэвэрлэнэ. Мөн хууч өвчнөөс салах гол хүчин зүйл болдог. Ус ууснаас хойш 30 мин дараа өглөөний цайгаа уувал үр дүнтэй.

    08:00-09:00 Энэ цагт 250 мл ус уувал биед сэргээш болж эрч хүч нэмэгддэг байна.

    11:00 цагт ус уувал стресс ядаргаа багасч, биеийг чийгийг нөхдөг.

    12:30-13:30 Үдийн хоолны дараа ус ууж хэвших хэрэгтэй. Ингэснээр хоолны шингэцэд сайнаар нөлөөлж биеийн жинг барихад тусалдаг байна.

    15:00-16:00 Хүний бие организм энэ цагт идэвхгүй байдалд орж нозоорч эхэлдэг. Тэгвэл энэ үеэр ус уувал сэргээш болж өгөх юм.

    17:30-18:30 Энэ цагт ус уух нь хоолны дэглэм барьдаг хүмүүст илүү зохимжтой бөгөөд арьсанд чийг өгдөг.

    22:00-23:00 Унтахаас 30 минутын өмнө нэг аяга ус уувал цус бүлэгнэхээс сэргийлдэг

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй