ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй хүнс

    Хятад улсад үйлдвэрлэдэггүй зүйлс гэж үгүй. Харин тэдний үйлдвэрлэж, тариалсан хоол хүнс нь хүний эрүүл мэндэд аймшигтай хор хөнөөл учруулж, амь насыг нь авч одож мэдэхүйц аюултай байдаг байна. Иймд та бүхэндээ Хятадаас хэзээ ч худалдаж авч болохгүй хүнсүүдийг танилцуулж байна. 

    Будаа

    Хэрэв та Хятадад үйлдвэрлэгдсэн будааг иддэг, идэх дуртай бол, яг одооноос эхлэн татгалзахыг зөвлөе. Учир нь Хятадууд жинхэнэ будааг хуурамчаар гаргаж авсан давирхайн будаатай хольж, савладаг байна. Үүнийг агшаахад жинхэнэ будаа нь сайхан болсон байх боловч хуурамч нь хатуугаараа байж, удаан болдог аж. 

    Боловсруулсан мөөг

    Хятадаас орж ирдэг боловсруулсан мөөгний 35% нь давс байдаг. 2006 онд энэхүү бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг нөлөөтэй болохыг илрүүлж, худалдаалахыг хориглож байжээ. Уг бүтээгдэхүүний улмаас 16 хүн эмнэлэгт хүргэгдэж, хордлогод орж байсан байна. 

    Загас

    "Тилапи" болон сагамхай загас нь Хятадаас импортоор орж ирдэг хамгийн түгээмэл загаснууд юм. Харин тус улсад загасыг өсгөж, үржүүлэх үүднээс химийн бодис хэрэглэж, жижиг цөөрөмд байлгадаг аж. Мэдээж тус цөөрөм нь маш бохир бөгөөд олон төрлийн нян, бактерийг тээж, халдварт өвчин тараах магадлал өндөр байдаг гэнэ.

    Хар перец

    Хүмүүсийн өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг хамгийн түгээмэл амтлагч бол хар перец. Харин Хятад улсад үүнийг үйлдвэрлэхдээ зардлыг бага гаргах үүднээс шохой болон цардуул ашиглаж, хар өнгөөр будаж, хүмүүсийг хуурдаг байна.

    Хятад байцаа

    Тариаланчид байцаагаа хурдан ургуулж, өнгөлөг харагдуулахын тулд "формальдегид" хэмээх харшил хөдөлгөж, ген гэмтээн, хавдар үүсгэх аюултай химийн хорт бодисыг цацдаг байна. Энэхүү байцааг идсэний дараа хүний бие загатнаж, ходоод гэдэс өвдөх шинж тэмдэг илэрдэг бөгөөд цаашлаад энэ нь даамжирч, эрүүл мэндээрээ хохирох өндөр магадлалтай болдог аж.

    Ногоон вандуй

    2005 оноос эхэлж Хятадууд хуурамч ногоон вандуйг үйлдвэрлэх болжээ. Үүнийг шар буурцаг, вандуй, ногоон өнгө оруулагч, "натрийн метабисульфит" зэргээр хийдэг байна. Та ногоон вандуйг сонгохдоо сайтар үнэрлэж, халуун усанд чанаад үзээрэй. Хэрэв тус вандуйн болц нь удаан, хурц үнэртэй байх аваас энэ нь хуурамч гэдгийн илрэл юм.

    Эх сурвалж:amjilt.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй