Өвлийн улирлын хүйтний оргил үе яг одоо өрнөж байна. Энэ үед хүүхдийн дархлаа сайн байх нь хамгийн чухал юм шүү. Өдөр тутмын хоол хүнсээрээ дамжуулан хүүхдийнхээ дархлааг дэмжих олон арга байдаг бөгөөд дархлааг дэмжигч дараах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай гэж зөвлөе.
Нимбэг, бэрсүүт жүрж зэрэг цитрусын төрлийн жимснүүд нь бие махбодод С амин дэмийг өгдөг учраас ханиаднаас сэргийлж, дархлааг сайжруулдаг байна.
Тараг нь пробиотик бодис агуулсан байдаг учраас нян бактери болон өлөн гэдсэнд өвчлөл үүсэхээс хамгаалдаг байна. Тиймээс заавал хүүхэд гэлтгүй том хүмүүс ч тараг ууж хэвших нь цусны цагаан эсийг идэвхжүүлж, дархлаа тогтдог байна.
Ургамлын гаралтай цай нь вирусыг эсэргүүцэх амин хүчил агуулдаг. Коффейн агуулаагүй цай сонгож хэрэглээрэй.
Ясны шөл нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна дархлаа суларснаас болж гэдэсний хямрал үүсэхээс сэргийлэх шалгарсан арга юм. Учир нь ясны гол агууламж нь хүний биед ашиг тустай концентрациудыг агуулдаг байна.
Өдөрт хүнсэндээ багадаа 70гр мөөг хэрэглэвэл дархлаа суларна гэж айх хэрэггүй болно.
Сармис нь дархлаа дэмжихээс гадна хорт хавдраас 50% сэргийлдэг хүнс юм. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг 30% бууруулдаг байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт