Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн байгууллагуудад 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх шарлагын 25, амьсгалын нэг аппарат гардуулан өглөө.
Тухайлбал, “Амгалан” амаржих газарт 200 хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай болж, “Хүрээ” амаржих газарт 5 ор, 3 шарлагын аппарат мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт нярайн амьгалын аппарат хүлээлгэж өгөөд байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ, “Амьсгалын аппарат нь амьсгалын дутагдалд орсон бяцхан иргэдийн амь насыг аврах гол хэрэгсэл юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулна. Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй” хэмээн онцоллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт