ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга

    Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажлаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.

    Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ер нь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор.

     

    Бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад хайлж дуустал хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж нүдэндээ ч итгээгүй ...Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан.

    Үүнээс хойш ходоодны шарх нөхрийг зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.

    Зөгийн жилий гэж юу бэ?

    -Зөгий мод, бургасны нахиа, найлзуурын давирхайлаг бодисыг хураан жилий боловсруулдаг. Модлог ургамал нь өөрийн нахиа, найлзуурыг элдэв нянгаас хамгаалахын тулд давирхай ялгаруулж бүрдэг. Жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, вирус, мөөгөнцөрийн эсрэг, хордлого тайлах, өвчин намдаах, нөхөн сэргээх, хавдрын эсрэг, дархлаа өдөөх зэрэг чадварыг харуулна. Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл дэх физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ. Зөгийн жилий антиоксидант идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог. Мөн дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална.

    эх сурвалж: Minii eruul mend

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй