Сэтгэл санаа тавгүй үедээ нэг ширхэг гадил жимс ид. Учир нь Түүнд агуулагдаж буй В6 витамин нь цусан дахь глюкозын түвшинг зохицуулснаар сэтгэл санаанд нөлөөлдөг.
Мөн гадил жимсэнд биднийг тайвшруулж, сэтгэл санааг өргөж, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг серотонин даавар болж хувирдаг триптофан хэмээх нэгэн төрлийн уураг агуулагддаг байна.
Өдөрт хоёр ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад тун сайн гэдэг нь нотлогджээ. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг байна.
Токиогийн их сургуулийн судалгааны багийнхан гадил жимсний байгалийн найрлагад бүх төрлийн хавдраас сэргийлэх бодис байдгийг олж тогтоосон байна. Боловсорч гүйцсэн гадил жимсний хавдраас сэргийлэх чадвар өндөр болсон байдаг гэнэ.
Австрийн сэтгэл судлалын институтын оюутнууд ажил дээрх дарамт нь шоколад, чипс гэх мэт амтлаг зүйлсэд дурлахад хүргэдэг гэдгийг олж тогтоожээ. Эмнэлгийн 5000 орчим өвчтөнийг ажиглахад дарамт ихтэй ажил хийдэг хүмүүс илүү тарган байсан байна. Гадил жимсэнд мэдрэлийн системийг тайвшруулдаг В витамин их агуулагддаг.
Гадил жимс нь бие организмд хүчлийг саармагжуулах нөлөө үзүүлдэг. Хэрвээ таны шар хөөрөөд байгаа бол гадил жимс идээрэй. Энэ жимс таныг тайвшруулж, анагаах үйлчилгээ үзүүлдэг.
Эрчимтэй хөдөлгөөн, дасгал сургуулилтын үед гадил жимсэнд ихээр агуулагдах кали шөрмөс татах, булчин сулрах зэргээс найдвартай хамгаална. Түүнээс гадна 5 минутын эрчимтэй зумба дасгалд шаардагдах бүхий л амин дэм нэг гадилд хадгалагддаг аж. Дасгал эхлэхээс өмнө болон дууссаны дараа гадил жимс идэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт