Цуйван, бэлэн гоймонгийн аль аль нь таргалуулна, бүр маш хурдацтайгаар. Харин аль илүү хурдацтай таргалуулдаг болохыг Та мэдэх үү? Ялангуяа эмэгтэйчүүд маань энэ асуултад хариу хайдаг. Тэгвэл анхаарлаа хандуулна уу.
Бэлэн гоймон
Нэг бэлэн гоймонд 3000 мг буюу 3 грамм давс агуулагддаг бөгөөд хүний өдөрт авах давсны хэмжээ хамгийн ихдээ 2400 мг байх ёстой. Харин гоймон 553 ккал илчлэг агуулдаг. Мөн гоймонг шарж бэлтгэдэг бөгөөд энэ үед хэрэгцээгүй өөх тос хуримтлагддаг байна.
Таваг цуйван
Нэг порц цуйван 738 ккал илчлэгтэй бөгөөд цуйвангийн гурил нь биед ороод сахар болон хувирдаг байна. Сахар нь өөхөн давхарга үүсгэх гол хүчин зүйл болж, энэ нь таргалалтын үндэс болдог ажээ. Давсны агууламжийн хувьд таваг цуйван 2000 мг буюу 2 грамм ордог байна.
Тэгэхээр таваг цуйван бэлэн гоймонгоос илүү таргалуулдаг болж таарах нь. Нэмж мэдээлэхэд, Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрэгтэй хүний хоногт авах дундаж калори 2500, эмэгтэй хүнийх 2000 байх нь хэвийн гэж үздэг байна.
Э.Сүрэн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт