Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монгол хүнд тохирсон өглөөний цайны жорыг гаргажээ. Уг жор нь гурван ширхэг жимстэй боов, нэг аяга нэрсний шүүс, нэг ширхэг алимнаас бүрдэх бөгөөд нийт 492 ккал илчлэгийг авах юм.
Насанд хүрсэн хүн хоол хүнсээр авбал зохих хоногийн илчлэг нь дунджаар 2100-2500 ккал байх ёстой гэж үздэг.
Хоногт авах илчлэгийг 100% гэж тооцвол,
· Өглөө 20-25 хувь,
· Их, бага үдэд 10-15 хувь,
· Их үдэд 35-40 хувь,
· Орой 15-20 хувиас ихгүй гэж тооцон авах ёстой юм.
Шимт бодисоор баялаг өглөөний цай нь хүний бие махбодыг хэрэгцээт тэжээлийн бодисоор хангаж, эрч хүчийг өгч, тархины үйл ажиллагааг сэргээж, ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрүүл мэндийг хэвийн байлгадаг тул та өглөөнийхөө цайг заавал ууж хэвшээрэй.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт