ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол бүсгүй Австралид нэрийн брэндээ гаргажээ

    Австралийн “RackCorp” компанид PR менежерээр ажилладаг, олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг Австрали болон Шинэ Зеландад өөрийн нэрийн брэндээ гаргажээ. Тэрээр брэндээ өөрийн нэрийн товчлолоор “OOGII” хэмээн нэрлэж, зөвхөн үхэр, могойн арьсаар загварлаг, хөлд эвтэйхэн, боломжийн үнэтэй гар цүнх, өндөр өсгийт үйлдвэрлэж эхэлсэн байна.

    “OOGII” брэнд ирэх сард нээлтээ хийх бөгөөд нээлтийн дараагаар дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ онлайнаар худалдаалахаар болжээ.

    Мөн ирэх есдүгээр сард хуримын тэмдэглэлт өдөрт зориулан цөөн тоогоор сваровски шигтгээтэй могойн арьсан өндөр өсгийт үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа ажээ. 

    Э.Сүрэн

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй