ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ГССҮТ: Тархины гэмтлийн мэс засалд шинэ төхөөрөмж ашигладаг боллоо

    Гэмтэл, согог судлалын үндэсний төв гавал, тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, хөрөөг ашиглаж эхэлжээ.

    Эдгээр багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацаа богиносч, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалж, үйлчлүүлэгчдийн хөдөлмөрийн чадвар, цаашид үлдэх зовиурыг нь багасгах ач холбогдолтой юм.

    0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих боломж бүрдэж байгаа нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх бүрэн боломжийг бүрдүүлж байгаа юм.

    Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч буцаан тавих боломжгүй байсан бөгөөд өндөр өртөг бүхий титан тороор нөхөх мэс засал хийдэг байжээ. Харин одоо энэхүү шинэ төхөөрөмжийг ашиглан өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлт болон эрүүл мэнд гоо сайхны том дэвшилт авчирч байна.

    Э.Сүрэн

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй