Бид ихэвчлэн дуртай үлдээсэн хоол, амттангаа дахин халаагаад идчихдэг шүү дээ. Энэ тохиолдолд тухайн хүнснээс хүний биед хортой бодиснууд ялгарч байдаг байна. Доор дурдсан хүнсний бүтээгдэхүүнээс таны эрүүл, зөв хооллолт гэж боддог хүнсний бүтээгдэхүүн багтсан байгаа нь ч үнэхээр хачирхалтай юм шүү. За ингээд ямар ямар хүнсний бүтээгдэхүүнийг дахин халааж хэрэглэж болохгүйг хамт харцгаая.
Хэрэв та бууцай ашиглан хоол хийсэн бол түүнийгээ дахин халааж хэрэглэнэ гэж бодоод ч хэрэгггүй шүү. Энэ нь маш аюултай. Бууцай нь зөвхөн шинээр бол болгож хэрэглэхэд л хүний биед ашиг тустай хүнс юм. Харин нэгэнт болгосон бууцайг дахин халаах нь түүнд агуулагддаг натриг нитрит болгон ялгарахад хүрэгдэг байна. Энэ нь хүний биед хорт хавдар үүсгэх аюултай байдаг байна.
Цоохор майлзыг ихэнх хүмүүс шөлтэй хоолонд ихээр хэрэглэдэг. Харин дахин халаах үед бууцайтай адил нитрит ялгардаг байна. Хэрэв та цоохор майлзаар хийсэн хоолоо дахин халааж хэрэглэх бол цоохор майлзаа тусад нь ялгаж гаргаарай.
Хүрэн манжин бол дахин халааж хэрэглэхэд хүний биед хорт хавдар үүсгэдэг нитритийг ялгаруулдаг хүнсний ногоо юм. Тиймээс аль болох дахин халааж хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.
Бидний хоол хүнсэндээ хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний ногоо бол төмс юм. Төмс нь хямд үнэтэйгээс гадна амин дэмээр баялаг ногоо боловч түүгээр хийсэн хоол хүнсээ шинэхэнээр нь хэрэглэхгүй дахин халааж хэрэглэвэл амин дэмтэй шинж чанраа алдаад зогсохгүй таны биед сөргөөр нөлөөлөх урвалд ордог байна.
Шарсан болон чанасан өндгийг дахин халааж хэрэглэх тухай бодоод ч хэрэггүй. Учир нь энэ үхлийн аюултай байдаг юм байна шүү.
Тахианы махаар бэлтгэсэн хоолыг нэг бол шинэхэн халуунаар нь нэг бол дахин халаахгүй хүйтнээр нь хэрэглэхийг зовлож байна. Урд орой нь хийсэн тахианы махтай хоолыг дахин халаах үед түүнд агуулагдах уураглаг чанарт асуудал үүсдэг байна. Энэ нь таны хоол боловсруулах эрхтэнд маш муугаар нөлөөлдөг байна.
Орцонд нь мөөг орсон хоолыг шинэхэн халуунаар нь хэрэглэх эсвэл дараа нь хүйтэн байдлаар хэрэглэх хэрэгтэй. Харин дахин халааж хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн болон зүрх энд муугаар нөлөөлдөг байна.
Болзошгүй эрүүл мэндийн асуудлуудыг тойрон гарахын тулд энэ жагсаалтын хоол хүнсийг богино хугацаанд дахин халааж хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Эх сурвалж: Ehleh.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт