БГД, ЧД, СБД-ийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 2017 оны 01 сарын 11-ээс эхлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, 103 шугамаар үнэ төлбөргүй авдаг боллоо. Ингэснээр иргэдэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Тус шугамаар дамжуулан Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс эхний өдөр 598 хүүхдэд утсаар зөвлөгөө өгч, 172 хүүхдэд дуудлагаар үйлчилж, 12 хүүхдийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.
Өмнө нь 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс СХД, ХУД, БЗД-ийн хүүхдийн түргэний дуудлагыг 103 шугамаар авдаг болсон юм. Цаашид бүх дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар авдаг болохоор ажиллаж байна.
Түргэн тусламжийн 103 шугамаар дуудлага өгөхдөө дараах зөвлөмжийг анхаарахыг НЭМГ-аас зөвлөж байна.
эх сурвалж: Эрүүл мэндийн яам
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт