/ “Гайхамшигт 500 эмчилгээ” номоос // “Гайхамшигт 500 эмчилгээ” номоос /
1. Цагаан ба хөх дэгдийг өдөрт 5 цэнг 2-3 удаа чанаж уувал элэгний шар биеийн халуун арилна.
2. Элэг устахад аньсны навч, боролзгоны шар цэцэг хоёрыг хамт чанаж уухад сайн.
3. Хулангийн ба зээрийн ундаа гэдэг ургамлыг чанаж тан шиг өдөрт 2-3 удаа уувал хавангүй болно.
4. Адууны 3 жил болсон хөх хомоолыг нүдэж чанаад тугааж шөлийг өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэрнэ.
5. Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний өвчинд сайн.
6. Элэгний аливаа өчинд хонины сүүний ээзгий идэх, ээзгийний ханд уух, ээзгийний шар сүүг өтгөнөөр байнга уухад эм бөгөөд эмийн дээд болно.
7. Элэгний өвчинд цагаан ямааны тараг, сүү, хүний хөхний сүү уух маш сайн.
8. Элэг хатуурч(оврого) болоход чийгний улаан хорхойг буцалгаж уух, хүний зүр(бөөс) 7 ширхэгийг усаар даруулж амьдаар уухад тэр зүр өтгөнөөр нь улаан ба ногоон өнгөтэй болж гарах нь сайн.
9. Элэгний усан хаванд (хэвлийд ус хурах) нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Тэр туугдан гарсан шээсийг дахин уувал маш сайн.
10. Мөн хэвлийд ус хурахад ямааны сэвсээр хөхүүлэхэд сайн.
11. Элэгний аливаа өвчинд нохойн хошууг нарийн талхлаж хонины элэгний хальс шөрмөсийг авч хувь тэнцүү найруулан нухаж өдөрт хоолны халбагаар 3 удаа усаар ууна.
12. Гишүүний үндсийг буцалгаж уух элэг томорсонд сайн.
13. Үхрийн эврийн хяруусыг усаар даруулж уухад элэгний халуун арилна.
14. Элэгний хавдар, хатуурал, халууныг дарахын тулд усан замаг, хонь, ямааны толгойн нойтон халуун арьс , сүүгээр хөхүүлэхэд тус болно.
15. Үнээний сүү 1 хувь, ус 2 хувь найруулан хярам чанаж өдөрт 2-3 удаа 3 аяга уухад хүйтэн шхранд тустай.
16. Шар өвчний хурц үед баавгайн доньдыг (цөс) өчүүхэн төдийг усанд уусгаж уух.
17. Цагаан гүүний түүхий сүү, овьёсны шөл, хятад байцааны шөлийг тус тус уувал сайн.
18. Шар өвчинд туулайн мах, шөлийг идэж уухад их сайн нөлөөлдөг.
19. Шар өвчинд өөрийн ба эхийн өлөнг уухад сайн.
20. Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад өглөө бүр уух, хус модны навч, гөлөгийг чанаж уухад цөсийг ялган хөөх үйлчилгээтэй. Хусны 10 гр гөлөгийг 100 гр усанд 3 минут чанаж 6 цаг хөргөөд 50 гр-аар өдөрт 3 удаа ууна.
21. Элэг цөсний архагшсан өвчнийг амирлуулахад уулын хойшоо харсан 7 ам тус бүрээс адууны 7*7=49 ширхэг хөх хомоол авч тус тусад нь бооно. Дараа нь ам бүрээс нэг нэг буюу 7 ш хомоолыг нэг удаа шатааж үнсийг буцалгаад шүүж ууна. Ийнхүү 7 удаа шатааж өдөрт 2-3 аягыг рашаан мэт ууваас тус болно.
22. Дэлүүний өвчтэй хүнд ямааны дэлүүний тус газар буй үсийг авч хавдар ба өвчтэй газарт өөрийнх нь шүлсээр норгож 3-аас доошгүй хоног тавьж боовол тустай.
23. Гагал ба бүдүүн шошийг хоол, цайндаа хийж хэрэглэх, дангаар нь чанаж уух.
24. Малын дэлүүг хатааж нүдээд цайны халбагаар өдөрт 2-3 удаа талх эмийн адил буцалгасан усаар даруулж уувал тустай.
25. Соронзонг дэлүүний харалдаа ар нуруунд тавьж дэлүүн дээрээ төмөр тавихад соронзонгийн нөлөөгөөр (дэлүүний цусанд цагаан цогцос бий) өвчин намдана.
26. Долоо хоногийн турш өдөрт 1 ширхэг хөх яргуй идэх сайн.
27. Хаврын гөрөөсний цус , түүхий элэг үүж ид.
28. Тарваганы түүхий элэг идэх сайн.
29. Тонгойдог хар хорхойг архинд хийж үгүүлээд (7 шихэрхэгийг) архийг нь уух.
30. Малын мэнгэр бэтэг, уулинхай түүхий элэг идэх сайн.
31. Могойн цээжний мах нь элэг, цөсний өвчин ба найруулсан хорыг дарна.
32. Үхрийн сүү уувал элэгний хүүч, халуун хий хавсарсан, ухаан балартах үед тустай.
33. Гүргэм элэгний бүх өвчнийг анагаана.
34. Цагаан төмсний үрээр элэг цээжний халууныг арилгана.
35. Улаан тарлан үхрийн сүү, тараг, тос, шээс, баас таван зүйл нь эм орохбөгөөд элэгний хүүч халуун хийд тустай.
36. Элгэнд цус үйвээс(хурваас) хар ухны эврийн тугалмагийг түлж үнсийг хүйтэн усанд зуурч ууваас сайн.
37. Туулайн махны шөлийг уувал хурц шар өвчинд сайн.
38. Элэгний өвчинд аль ч амьтаны элэг түүний шүүс, цус идэж уух сайн.
39. Элэгний архаг өвчтэй хүн хагас аяга байцааны шүүсийг бага зэрэг улаан лоолийнотой хольж хоолныхоо дараа ууж сурвал их сайн.
40. Элгэнд Гүргэм -7 эмийг ууна. Элэгний өвчин хүндрэх шинжтэй бол Гүргэм-7-оос гадна гиван-9 эмийг өгвөөс элэгний цус дэлгэрсэн өвчинд туслах ба Чин хэмээх танг ган төмөр саванд хийж буцалгаж уухад элэгний 13 зүйл халуун өвчнийг анагаана.
41. Цөсний үрэвсэл өвчинд Дэгд-8, Манагчинбо хоёрыг зохилдуулан өгөх тун сайн. Дэгд-8- ыг шөнө дунд өдөр дунд өгөвөөс шарын гүйдлийг оноосон эрхэм арга.
42. Элэгний өвчнөөр нүд шарлах,нулимас гоожих, хараа бурангуйрах, хоолонд үл дурлах, арьс мах хатах өвчинд Дэгд -8 эмийг төмөр саванд буцалгажар үрийн шөлөөр даруулж уулгахад онц сайн.
43. Элэгний өвчин бүхэнд барагшун -5 эмийг гиван, жүр үр хоёрыг адил хэмжээгээр найруулсан тангаар даруулж өгөхөд онц тустай.
44. Элэгний халуун хийгээд элгэнд цэврүү үсрэхэд номхотгосон төмөр үртсийг ар үртэй хувь тэгш найруулж сайтар буцалгаж шөлийг нь уулгахад тус болно.
45. Элэгний хорт хавдарт нохойны нүдээ нээгээгүй гөлөгийг 7-14 удаа өехийгээр нь элгэн дээрээ тавь. Энэ эмчилгээг ердөө ганц удаа хийнэ. Нэг гөлгийг нэг удаа тавина.
46. Хонины элэг нь элэгний хий, нүд бүрэлзэх өвчинд тустайн дээр цус төлжүүлэх чадалтай. Иймээс хонинй шүүрхий элэг идэхэд тус болно.
47. Элэгний халуун өвчинд шим тэжээл сайтай сэрүүн чанартай идээ, ундаа хэрэглүүлж буцалсан ус ахиу уулгахад тустай.
48. Цөсөнд Манагчимбо, Зовуу-8, Сэбрү бадмидавжид, Сэрдүг-5, Шижид-6 эмийг өгнө.
49. Цөс томрох, элэг устах, гэдэс цэрдийхэд Чинлүн сэрбэржадваас ахлах эм үгүй болой.
50. Цөсний өвчинд ямар ч амьтны цөс тустайгаас хамгийн дээд нь баавгайн цөс(домти) юм.
51. Цөс өвдөх, чулуутай болоход Дэгд-8, Манагчинбо хоёрыг жорд зааснаар зохистойгоор өгөхөд тус болно.
52. Элэгний өвчинд хадны давирхайн шөл уух.
53. Цөс муудахад тарваганы цөс залгих.
54. Барагшин нь элэгний архаг өвчнийг анагаана.
55. Элэгний халуун өвчтэй хүнийг голын урсгал дагуу хандуулан толгойг нь бүтэн цухуйлган суулгана.Голын ус ширүүн бол хөлөө чулуу мэт зүйлд тээглүүлэн жийж сууна. Суусан ормоо/байраа/ солихгүй бат суурьшилтай байж, толгой руугаа байн байн ус шүршиж асгана. Усанд удаан сууснаас даармаар бол түр гарч болно. Гэхдээ гарч ирснийхээ дараа биений усаа хатахаас өмнө бие засаж болохгүй. Усанд суухдаа эхн ий өдөр нэг удаа, дараах өдөр 2 удаа, гурав дахь өдрөөс 3 удаагаар орж 7-21 өдөр болоод усанд орохоо зогсооно. Усанд орохдоо аль болох шимтэй сайн хоол идэж байх үедээ үдэд унтаж болохгүй. Усанд орж байхад махны өнгө хөхөрвөл зохиж байгаагийн шинж, харин цайрч байвал тохирохгүй байгаагийн шинж тэмдэг учир усанд орохоо болих нь зүйтэй./ Усанд орох цаг нь нар буцсанаас хойш цагаан хяруу унах хүртэл/.
56. Хаврын гурван сарын эхний 72 хоногт элэг тамирдана.Энэ үед элэгний өвчин нь дэлүү, ходоодонд гүйнэ. Иймд хаврын улиралдэлэг, дэлүү, ходоодоо өвчлөхөөс сэрэмжлэх, архаг өвчтэй бол хүндрэхээс сэргийл. Жич: Элэгээ эмчлэхийн өмнө өдөр нь ходоодыг туулгаж цэвэрлэж байж эмчилбэл үр дүнтэй болно.
57. Жилийн дөрвөн улирал тус бүрийн сүүлчийн 18 бүгд 72 хоногт дэлүү тамирдан лугшилт нь зөөлөн охор болно. Энэ үед элэг, дэлүүгээ хамгаалж яваарай. Жич: -Сүнс элэг, дэлүүнд байгаа өдөрт ямарч эмчилгээ хийх хэрэггүй.
58. Нойр булчирхай болон дэлүүний өрөвсөлтэй хүн элэг, цөсний гэмгүй бол халуун хүйтэн хоолондоо амтлах төдий лаажуу хольж идэж байвал түргэн илаарших нэн сайн.
59. Долоогоно жимс элэг шарлах, цөсний өвчин, даралт ихдэх, толгой, зүрх өвдөхөд эм болно.
60. Элэгний хавдарт буурын бохь хэрэглэж болно.
Элэгний өвчтэй хүн байнга унших тарни “Ум зарааны та та зараа судаа ми суухаа”
эх сурвалж: Minii eruul mend
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт