Elizabeth Sweetheart хэмээх хочтой Elizabeth Eaton Rosenthal эмэгтэй нь сүүлийн 20 жилийн турш хөлийн хурууны үзүүрээс эхлээд үсний үзүүр хүртэлээ ногоон өнгөөр өөрийн төрхийг бүрдүүлэн амьдарч байна.
Тэрээр ногоон өнгө бол хамгийн аз жаргалтай, дэлхий дээрх хамгийн эерэг өнгө бөгөөд би ногооноос өөр өнгөөр хувцаслахыг төсөөлж ч чадахгүй нь хэмээн хэлж байжээ.
Каролын цэцэрлэгийн Ногоон хадагтай гэсэн нэрээрээ алдартай Элизабет 1930 оны үед хэвлэмэл хээтэй даашинзнууд өмсдөг байсан бол түүний дараагаар дан өнгийг сонгох болжээ. Жишээ нь мөнгөлөг, ягаан, нил ягаан, цэнхэр. Эцэст нь ногоон өнгө дээр тогтсон байна. Сонирхолтой нь тэрээр хэзээ ч энэ өнгөнөөс уйдаагүй бөгөөд эхлээд хумсны будгаа ногоон төрлийн өнгөнүүдээс сонгон хэрэглэдэг байснаа гэрийнхээ тавилга, хувцас гээд бүхий л хэрэгсэлээ ижил өнгөрүү хувиргажээ.
Өнөөдөр тэрээр спорт загвартай ногоон үс, ногооны төрлийн өнгөөр дагнасан хувцаслалттай байна. Түүний арьс арчилгааний бүтээгдэхүүн нь хүртэл ихэвчлэн ногоон байдаг.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт