ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Утаанаас хамгаалах хамгийн үр дүнтэй аргууд

    1. Барагшун: барагшун нь хүний биеэс хортой бодис, хүнд металлуудыг маш сайн гадагшлуулж чаддаг. 
    2. Утааны маск: агаарт байгаа нарийн ширхэгтэй тоосонцорууд, хүнд металлууд, угаарыг шүүж чадах нарийн шүүлтүүртэй нано маск сонгох. 
    3. Ахуйн нөхцөлдөө /гэр, ажил/ хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг навчлаг, модлог ургамал тавих. 
    4. Агаар шүүгч төхөөрөмж сонгож болно. Гэхдээ ургамалтай харьцуулвал үр дүн бага, хүчил төрөгч ялгаруулахгүй, дээр нь шүүлтүүрээ тогтмол солих шаардлагатай байдаг.
    5. Витамин с агуулсан жимс, ялангуяа аньс, нэрс, хад, чацаргана гэх мэт жимсгэнэ утаанаас шалтгаалсан исэлдэлтийг маш сайн саармагжуулж чаддаг. Мөн эмийн сангаас витамин с уусмал хэлбэрээр авч хэрэглэж болно.
    6. Эмийн сангуудад зарагддаг уголь буюу нүүрс нь биед хуримтлагдсан хорт бодисууыг гадагшлуулахад тустай.
    7. Мэдээж цэвэр агаарт гарах. Хотын утаанаас холдож цэвэр эрүүл агаарт амралтын өдрүүдээр байнга гарч байх, ялангуя бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хойшоо бүү суу. 
    8. Боломжтой бол саунд /уурын, хуурай/ сууж хөлсөөрөө хорт бодисуудыг гадагшлуулах.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй